АНУ-ын Буффало хотын нэгэн зоогийн газар хуримынхаа ойг тэмдэглэж байсан хос гэмт хэргийн золиос болов. Америкийн хэвлэлд өгүүлснээр тус хотын төвд орших зоогийн газраас гарч явсан зочдыг үл таних этгээд буудаж эхэлсэн аж.
Техас мужийн оршин суугч, баярын эзнээс гадна гурван хүн амиа алдаж, найман хүн хүнд шархаджээ. Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг саатуулж амжсан бөгөөд 25 настай Кейт Жонсон өмнө нь дөрвөн хүний амийг хороосон хэрэгт сэжиглэгдээд байсан аж.
Мөрдөн байцаалтын явцад өөр хэрэг ч илэрч болзошгүй гэж холбогдох албанынхан мэдэгджээ. Харин Кейт Жонсон ямар шалтгаанаар гэмгүй хүмүүсийн амь насыг хороосноо тайлбарлаагүй гэнэ. Буффало хотын дарга Байрон Браун амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлээд, Америкт иргэд олноор зэвсэг хадгалж, хэрэглэж байгаа нь гэмт хэрэг үйлдэх нэг нөхцөл болж байна гэж тэмдэглэсэн байна.