Оросын Засгийн газар ирэх сарын 1-нээс нефтийн экспортын татвараа 9.7 доллараар нэмж, тонн тутамд 273.5 доллар тогтоох болсныг “РИА Новости” мэдээлэв. Энэ сард ч уг үзүүлэлт 15 доллараар нэмэгдэж, 263.8 доллар болсон билээ.
ОХУ-ын Сангийн яам нефтийн экспортын татвараа сар бүр шинэчлэн тогтоохдоо дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн дунджийг харгалзан үздэг. Өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 14-ний хооронд баррель нефтийн үнэ ойролцоогоор 74.49 доллар байсныг мэргэжилтнүүд тайлбарлажээ.