Их Британид өнгөрсөн ням гаригт Японыг ялсны 65 жилийн ойг тэмдэглэлээ. Тус улсын нийслэл Лондон болон бусад хотод Алс Дорнодод болсон дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол болжээ. Их Британи 1942-1945 онд Бирм, Сингапур, Малайз, Дорнод Энэтхэг, Японтой хийсэн дайны үед тус улсын 30 мянган орчим цэргийн албан хаагч амь үрэгдэж, тэдгээрийн 12.500 нь олзонд байхдаа амь насаа алджээ.
Япон улс наймдугаар сарын 15-нд Их Британид бууж өгчээ. Лондоны төв дэх Кенотафийн баганат хөшөөний дэргэд дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө босгож, Ерөнхий сайд Дэвид Кэмерон, угсаа залгамжилсан хунтайж Чарльз болон ахмадын байгууллага, бүх төрлийн цэргийн төлөөлөгчид оролцсон цэцэг өргөх ёслол болжээ.
Дэвид Кэмерон болон хунтайж Чарльз, түүний гэргий Корнуолийн гүнжтэн нар Батлан хамгаалах яаманд Бирмд явуулсан цэргийн ажиллагаанд оролцсон ахмад дайчидтай уулзсан байна. Чөлөөлөх дайнд оролцогчдын эр зориг, өргөсөн тангарагтаа үнэнч байсныг, Дэлхийн II дайнд амь насаа өргөсөн та нарын анд нөхдийг Их Британи улс хэзээ ч мартахгүй гэж Кэмерон хэлжээ.