Казахстан, Их Британи, Америкийн зэвсэгт хүчний хамтарсан цэргийн сургууль өчигдөр Казахстанд эхэллээ. Алма-Ата хотын ойролцоох Илийн цэргийн сургалтын талбайд арван өдөр үргэлжлэх энэ сургуульд мянга орчим хүн оролцож буй тухай Казахстаны Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Жил бүрийн хамтарсан сургууль НАТО-гийн “Энхийн төлөө түншлэл” хөтөлбөрийн нэг хэсэг болдог юм. Хэд хэдэн орны ажиглагчийг уг сургуульд урьжээ. Энэ удаагийн цэргийн сургууль НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаатай нэгдэн ажиллаж чадах хүчин бий болоход нь Казахстанд туслах зорилготой юм хэмээн Британийн эрх баригчид Ройтерс агентлагт мэдээлсэн байна.