Хойд Осетийн хамгийн өндөр оргилын нэг Казбек ууланд Японы иргэн Тошико Учида, Мичүэ Сакагами нар авирлаа. Ёкохама хотын иргэд Казбек уулын оргилд хүрэх гэж ОХУ-ыг зорьж ирсэн бөгөөд ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр явган жуулчдын замаар аяллаа эхэлсэн байна.
Далайн түвшнээс дээш 5033 метр өндөрт өргөгдсөн энэ оргилын цас, мөс наймдугаар сард бага зэрэг хайлдаг нь мэргэжлийн уулчдыг ч зүрх алдуулдаг гэнэ. 67 настай Сакагами, 77 настай Учида 3300 метрийн өндөрт орших хавцлыг амжилттай гэтэлж, Казбекийн оргилд мөрөө гаргажээ.