Сүүлийн үед “мэнгэ нь голлоод” байгаа Холливудын жүжигчин Мел Гибсон Малибу дахь амралтын газрын ойролцоо машинаараа уулын эрэг мөргөжээ.
Ослын үеэр алдарт жүжигчин ямар нэгэн гэмтэл аваагүй ч шинэ загварын “Maserati” нь багагүй эвдэрсэн байна.
Ромын папыг элдвээр хэлж хэл аманд орооцолдоод байсан тэрбээр саяхан хамтран амьдарч байсан бүсгүйгээсээ салсан бөгөөд ослын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байж магадгүй гэж замын цагдаагийн ажилтнууд мэдэгджээ.