Саяхан болсон аймшигт үерт Пакистан улсын нийт нутаг дэвсгэрийн тавны нэг хувь нь автсан билээ. Байгалийн гамшигт өртсөн дэд бүтцийг бүрэн сэргээхэд тав орчим жил шаардлагатай, энэ ажилд даруй 10-15 тэрбум доллар зарцуулахаар байна гэж тус улсын албан ёсны төлөөлөгч Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Дэлхийн банк Пакистанд 900 сая доллар олгох бодолтой буй тухай ВВС мэдээллээ. Үерт өртсөн хүн амд олон улсын зүгээс өгсөн тусламж Пакистаны хэт даврагсдын гарт ороогүй хэмээн тус улсын эрх баригчид баталжээ. Пакистанд яаралтай тусламж болгож өгсөн 460 сая долларын тэн хагас орчмыг нь тус улс хүлээн аваад буй тухай НҮБ мэдэгджээ.
Одоогоос гурван долоо хоногийн өмнө Пакистанд хүчтэй үер болж, түүнд тус улсын есөн хүн тутмын нэг нь буюу 20 сая хүн өртсөн юм.