Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад Олон улсын цөмийн энергийн агентлаг МАГАТЭ-тэй тогтоосон хамтын ажиллагааг хязгаарлаж, уран баяжуулах тухай хуульд гарын үсэг зуржээ. Иран улс удахгүй Бушерийн атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулах гэж байна.
Уг станцыг барьж байгуулахад Оросын мэргэжилтнүүд оролцож байгаа. Станцыг цөмийн түлшээр хангана гэж Москва амлаж байгаа нь Тегеран нутаг дэвсгэртээ заавал уран баяжуулах шаардлага үгүй болж байгаа юм гэж хэдхэн өдрийн өмнө АНУ мэдэгдсэн билээ. Иран цөмийн зэвсэг бүтээхээр оролдож байна хэмээн Өрнөдийн улс орнууд сэжиглэж буй бол Ираны удирдагчид цөмийн хөтөлбөрөө энхийн шинж чанартай хэмээн баталсаар байгаа юм.