“Forbes” сэтгүүлээс хийсэн сонирхолтой судалгааны дүнд хүмүүсийг мэдрэлийн ядаргаанд хамгийн их оруулдаг хотуудыг тодруулахад Лас Вегас тэргүүлжээ. Мөрийтэй тоглоомын нийслэлийн араас Лос-Анжелес, Хьюстон хот удаалжээ.
Уг судалгааг хийсэн мэргэжилтнүүд хотуудын ажилгүйдлийн түвшин, албан байгууллагуудын ажлын үргэлжлэх хуга цаа, оршин суугчдын эрүүл мэндийн үзүүлэлт зэргийг харгалзан энэ жагсаалтыг гаргасан аж. Сая сая америкчууд энэ хотод алжаалаа тайлахаар ирдэг ч хотын оршин суугчид нь байнга бухимдалд ордог нь Хотын захиргааг гайхашруулж байна.
Санал асуулгад хамрагдсан хотын оршин суугчдын 14.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 30 гаруй хувь нь сүүлийн хэдэн сард спортоор хичээллээгүй гэсэн аж.