Палестины иргэн, сэтгэл мэдрэлийн өвчтөн Тель-Авивт суугаа Туркийн дипломат төлөөлөгчийн газар руу дайран орж, гар буугаар сүрдүүлэн дэд консулыг гэр бүлийнх нь хамт барьцаанд авсан хэрэг өнгөрсөн мягмар гаригт гарчээ.
“Коль Израиль” радиогийн мэдээлж буйгаар гэмт этгээд өмнө нь ч удаа дараа гадаадын дипломатуудыг “өдөөн хатгаж” байсан аж. Турк улсаас улс төрийн орогнол шаардсан Надиме Инжазег Израилийн Үндэсний аюулгүй байдлын газартай хамтарч ажиллаж байсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагджээ.
Туркийн Засгийн газар уг хэрэг явдалд Израилийг буруутгаж буй нь хоёр улсын дипломат харилцаанд ч муугаар нөлөөлж болзошгүй байна.