Дэлхийн шилдэг бизнесмэн, баячууд өөрийн нэрийг үлдээхийн төлөө шинэ сонин зүйл сэдэхдээ гаргуун. Тэгвэл хоёр тэрбум долларын хөрөнгөтэй гэх Америкийн тэргүүн баян Доналд Трамп өөрийн нэрийг мөнхлөх цайны шинэ сорт гарган авчээ. “Trump tea” цай дөрвөн төрлийн савалгаатай бөгөөд ванилла, нэрс, гүзээлзгэнэ, какаоны амттай. Цай үйлдвэрлэгч томоохон компани болох “Talbott”-той хамтран уг бүтээгдэхүүнийг гаргаж, 55 гр-аар савлан, 12 доллараар зарах бөгөөд ирэх намар худалдаанд гарна.