Ираны Бушерт Оросын тусламжтайгаар барих атомын цахилгаан станцыг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ хянана гэж “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко мэдэгдлээ. Станцыг энэ сарын 21-нд ашиглалтад оруулах юм.
Мөн өдөр МАГАТЭ-гийн шинжээчид одоогоос нэг жилийн өмнө Оросоос нийлүүлсэн цөмийн түлш бүхий чингэлгүүдийг лацдаж, реакторын хэсэгт оруулна гэж Кириенко өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайд Владимир Путинтай Москвагийн ойролцоох Ново-Огарево дахь өргөөнд нь уулзахдаа мэдээлжээ.
Кириенкогийн хэлснээс үзвэл МАГАТЭгийн хяналтын дор энхийн атомын эрчим хүч боловсруулах боломж байгааг дэлхийн 10 орон оролцож буй тухайн төсөл харуулж буй юм байна. Ираны анхны атомын цахилгаан станцыг барьж байгуулахад Орос улс оролцож байгааг Өрнөдийн орнууд нэг бус удаа шүүмжилсэн боловч уг төслийг Москва цэвэр иргэний, атомын цахилгаан станцыг цөмийн зэвсэг бүтээхэд ашиглах боломж байхгүй гэж хамгаалсаар ирсэн юм.