Мексикийн булан дахь газрын тосны бохирдлыг ирэх сард бүрэн арилгана гэж CNN дамжууллаа. АНУ-ын Лузиана мужид Их Британийн ВР компанийн Deepwater Horizon тавцан дэлбэрсний улмаас нийт 4.9 сая баррель газрын тос алдагдаж, уг нутгийн байгаль орчныг бохирдуулсан.
ВР компанийн удирдлага далайн усыг шүүх тусгай төхөөрөмж ашиглан усыг шүүх, ослын улмаас үүссэн цооногийг бөглөх ажлыг төлөвлөөд байна. Бүс нутгийн ургамал, амьтны аймагт ноцтой аюул учруулж буй уг газрын тосны толбыг арилгахад хамаг хүчээ дайчлахаа холбогдох албаныхан амлав.