Индиануудын 40 гаруй омгийн төлөөлөгч нэгдэж Бразилийн Засгийн газарт өргөх бичиг барилаа. Эзэмшил газрынх нь ойролцоох баригдаж буй барилга байгууламж, зам гүүр тус орны байгаль орчинг бохирдуулж, “уугуул иргэд”-ийн амьдралын хэвшлийг үгүй хийх аюултай гэж тэд үзэж байна.
Газар нутгаа өмөөрсөн индианчууд өмнө нь ч эсэргүүцэл илэрхийлж, найман омгийн төлөөлөгчид болох 300 гаруй индиан МатуГросу мужийн усан цахилгаан станцыг эзлэн, Засгийн газарт боловсрол, эрүүл мэндэд шаардлагатай хөрөнгө шаардсан хэрэг гарч байсан билээ.
Ирэх арваннэгдэгээр сард болох Бразилийн ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан гаргасан энэ бичгийн хариу тодорхойгүй байна.