Ойрхи Дорнод дахь зөрчлийг энхийн замаар шийдвэрлэх асуудлыг авч хэлэлцэх НҮБ, АНУ, ОХУ, Европын холбооны чуулган ирэх сарын 2-нд болно. Уг чуулганд улс төр, дэлхийн энх тайвны үйлсэд хүчин зүтгэдэг энэ “дөрвөл”-өөс гадна Израиль, Палестины төлөөлөгчдийг урина гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Чуулганаар ярилцаж шийдвэрлэх асуудлын нарийн ширийнийг өнгөрсөн пүрэв гаригт ярилцаж тохирсон бөгөөд уг уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама байлцах гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд болсон ээлжит чуулганаар НҮБ, АНУ, ОХУ, Европын холбоо Израильд иргэдийг их хэмжээгээр шилжин суурьшуулж байгаа асуудлыг хэлэлцсэн аж.