Ираны Бушер хотод Орос улс болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг-МАГАТЭ-гийн төлөөлөгчдийн оролцоотой гоор Ираны анхны атомын цахилгаан станцыг ажиллуулах албан ёсны ёслол боллоо. Дараа нь цөмийн түлшийг реактор руу ачаалж эхэлсэн байна.
Энэ ажил нэг долоо хоног хэртэй үргэлжлэх юм. Уг станц ирэх намраас эхлэн эрчим хүч боловсруулж эхлэх бөгөөд тухайн үеэс түүнийг Ираны эрчим хүчний системтэй холбох юм байна. Орос улсын оролцоотой уг станцыг барьж байгуулах ажил 35 жил үргэлжилжээ.
Орос улс бас Бушерийн атомын цахилгаан станцад зориулж цөмийн түлш нийлүүлж байгаа, түүнээс гадна цөмийн хаягдлыг зориулалтын бусаар ашиглахаас сэргийлэх үүднээс бүгдийг нь хамж авах юм. Өрнөдийн орнууд Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байна гэж зэмлэсээр ирсэн бол Тегеран, Ираны цөмийн хөтөлбөр, тэр дундаа Бушер дэх атомын цахилгаан станц цэвэр энхийн зорилготой хэмээн мэдэгдсээр буй юм.