Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай энэ оны эцэс гэхэд улсын хэмжээний бүх хувийн хамгаалалтын албыг татан буулгах зарлиг гаргажээ. Тус улсын Дотоод хэргийн яам болон Үндэсний аюулгүй байдлын алба энэ талаарх жагсаалт гаргахаар бэлдэж буй тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурдсан байна.
Эхний ээлжинд бүртгэлгүй хамгаалалтын албадыг татан буулгах ажээ. Афганистанд Америкийн цэргийн алба хаагчид, НАТО болон Пентагоны командлалд ажилладаг хүчнийхэн, НҮБ-ын төлөөлөгчийн газар, хүмүүнлэгийн хийгээд Засгийн газрын бус байгууллагууд, Элчин сайдын яамд, барууны олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын байр хамгаалалт авдаг юм байна.