Таван одтой зочид буудалд зэвсэгт этгээдүүд дайран орж 35 хүнийг барьцаалсан хэрэг Рио-де-Жанейро хотод өнгөрсөн бямба гаригт гарлаа. Бразилийн цагдаагийн албаныхны мэдээлж буйгаар эргүүлийн машин зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүдийн сууж явсан машиныг зогсоож шалгаснаар бүх зүйл эхэлсэн аж.
Гэмт этгээдүүд гал нээж үймээн дэгдээгээд, улмаар зугтаж ойролцоох зочид буудал руу дайран орж, гэмгүй иргэдийг барьцаалсан нь тэр гэнэ. “Интерконтинентал” зочид буудалд бүгсэн гэмт этгээдүүд хоёр цагийн дараа бууж өгсөн бөгөөд тэд сум үл нэвтрэх хантааз өмсөж, гар буу, гранатаар зэвсэглэсэн байжээ.