Өнгөрсөн ням гаригт Афганистанд Америкийн дөрвөн цэрэг алагдсан байна. Тус улсын зүүн болон өмнө зүгт болсон мөргөлдөөний үед ийм явдал болсон тухай НАТО-гийн хүчний командлал мэдээлжээ.
Афганы эрх баригчдын мэдээлснээс үзвэл өнгөрсөн бямба, ням гаригт Афганистаны янз бүрийн мужид талибуудтай хийсэн тулалдааны явцад Засгийн газрын цэргийн таван алба хаагч алагдаж, 17 зэвсэгт дайчныг устгажээ.
Мөн хойд зүгийн Фарьяб мужид бөмбөг дэлбэрч таван хүн алагдав. Тэдний дунд 1980-аад онд зөвлөлтийн цэргүүдтэй дайтаж байх үед нэрд гарсан хээрийн командлагч асан Салам Пахлаван болон түүний бага насны хоёр хүү байсан аж.