Хятадууд байгаль орчноо хамгаалах зорилгоор зэс хайлуулах зарим үйлдвэрээ хаах болжээ. Зөрчил гаргасан үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээхийн тулд хоёр жил хүлээх хэрэгтэй юм байна. Энэ хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж, хуучирсан тоног төхөөрөмжөө “тэтгэвэрт гарган”, техник технологио шинэчлэх шаардлагатай болсныг “Bloomberg” мэдээлэв.
Металл болон эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох БНХАУ дахь уурхайн осол он гарсаар бараг хоёр дахин нэмэгдсэн нь байгаль орчинд муугаар нөлөөлж буй аж. Энэ оны эхний хагас жилд зэс хайлуулах үйлдвэрлэлийн явцад 102 азгүй тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, “Zijin Mining” компанийн зэс хайлуулах явцад гарсан исэллэг хаягдал өнгөрсөн сард Фузянь мужийн Тинг голд цутгаж, 2000 тонн загасыг хордуулан, ус, байгаль орчинд ноцтой хохирол учруулжээ.
Энэ оны эхний хагас жилд Хя тадын цэвэр шүүлсэн зэсийн үйлдвэрлэл өмнөх жилийн хээсээ 18 хувиар өсөж, 2.26 сая тоннд хүрсэн байна. 2008 оны байдлаар дэлхийд үйлдвэрлэгдсэн нийт цэвэр зэсийн 23 хувийг БНХАУ дангаараа гаргаснаараа дэлхийд тэргүүлсэн аж