Америкийн Флорида мужийн нэг эмэгтэй роботыг амьдралынхаа ханиар сонгон, хуримлажээ. Түүний “нөхөр” нь “Оддын дайн” киноны баатрын хуулбар Р2Д2 нэртэй төмөр хүн гэнэ.
Залуучуудын анхаарлыг татахын тулд ийм шийдвэр гаргасан хэмээн төмөр хүний “сэтгэлтэй” бүсгүй хариулсан байна.
Дашрамд сонирхуулахад, энэ сарын эхээр Тайванд бас нэгэн хачирхалтай гэмээр хурим болсон юм. 40 настай нэг эр тэнгэрийн дагина Лотосын барималтай гэрлэжээ.
Сүүлийн үед түүний зүүдэнд тэнгэрийн дагина ирж, өөртэй нь гэрлэхийг хүсэх болсон учраас тийнхүү хурим хийхээр шийдсэн гэнэ.
Э.Хана