Украин улс өчигдөр тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэлээ. 1991 оны наймдугаар сарын 24-нд тус улсын Дээд Рада “Украины тусгаар тогтнолыг тунхаглах акт”-ыг баталж, мөн оны арванхоёрдугаар сард уг баримт бичгийг ард нийтийн санал асуулгаар сайшаан дэмжиж, түүний дараахан 1991 оны арванхоёрдугаар сарын 8-нд Беловежид Орос, Украин, Беларусь улсын удирдагчид ЗХУ-ыг татан буулгах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тусгаар тогтнолын өдрийг нь тохиолдуулан украинчуудад баяр хүргээд АНУ Украинд ардчиллын институтуудыг хөгжүүлэхэд цаашид туслах болно гэж амлажээ.