
2 дугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 44 дахь өдөр бөгөөд он дуусахад 321 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2489.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 364.00, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгрессээс өнөөдөр хэвлэл мэдээлэлд хандан 11.30 цагаас монгол нюьс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- 14.00 цагаас Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 11.00 цагт хүүхдийн “Өнөр бүл” төвд очиж “Элдэв чимэггүй энгийн яриа” уулзалтыг зохион байгуулна.
- 12.00-14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн "Иргэний танхим"-д Залуу гэр бүлд зориулсан уулзалт, ярилцлага болно.
- 10.00 цагт Эрдэнэс Монгол компанийн байранд Эрдэнэс Монгол, МАК компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлд хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
- БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 09.00 цагт МҮХАҮТ-ын тэнд байх Корпорэйт зочид буудалд эхэлнэ.
- 10.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд: НҮБ-ын Хүн амын сан, Хэвлэлийн Хүрээлэн хамтран зохион байгуулж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга юугаараа өөр, шинэлэг болсон бэ? зэрэг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг явуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн Радиогийн өдөр тохиож байна.
- 1988 оны энэ өдөр Английн дуучин, жүжигчин, ая зохиогч Aston Merrygold мэндэлжээ.
- 711 оны энэ өдөр Япон улсын анхны Эзэн хаан Jimmu мэндэлж байжээ.
- 1920 онд Америкийн "Негро" бэйсболын үндэсний лиг үүсчээ.
- 1983 онд Италийн Турин хотноо нэгэн кино театрт гал гарч, 64 хүний амийг авч оджээ.