
2 дугаар сарын 14-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 45 дахь өдөр бөгөөд он дуусахад 320 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2487.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 363.20, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвд /ХӨСӨГ/ Нийслэлийн татварын газраас Тээрийн хэрэгслийн техникийн хяналт үзлэг болон татварт хамрагдалтын ажлын явцтай танилцана.
- "Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах" ажлын хэсгийн тайлант хурал 14.00 цагт Шадар сайдын ажлын өрөөнд болно.
- 10.00 цагаас ХЗДХЯ-ны 102 тоотод ХЗДХЯ болон Азийн сангийн хооронд Ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.
- ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” 10.30 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
- Гэгээн хайрын баярт зориулсан Улсын Филармонийн дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нарын ♥"I love you" ♥ тоглолт 20.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа болох гэж байна.
- Хүнсний томоохон бөөний төв, зах, агуулах, дэлгүүр, хайпермаркетын удирдлага, эрүүл ахуйчдыг хамруулсан уулзалт хэлэлцүүлэг МХЕГ-ын хурлын танхимд 14.00 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Гэгээн валентины өдөр тохиож байна.
- 1992 оны энэ өдөр Английн алдарт жүжигчин Freddie Highmore мэндэлжээ.
- 2005 онд Дуу, дүрсний дэлхийн хамгийн том вебсайт болох Youtube нээгджээ.
- 2004 онд ОХУ-ын Москва хотын "Transvaal" усан паркийн дээвэр нурж, 25 хүний амийг авч, 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.