Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероных дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ.
Охин уг нь есдүгээр сард төрөх ёстой байсан боловч аав, ээж хоёрыгоо Корнуол гүнлэгт амарч байхад нь хорвоод мэндэлжээ. Кэмероных Нэнси, Артур гэдэг хоёр хүүхэдтэй.
Тэд өнгөрсөн жил төрөлхийн хүнд өвчтэй Айвэн хүүгээ алдсан юм.