
2 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 46 дахь өдөр бөгөөд он дуусахад 319 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 20, нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2487.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 362.40, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн Түлэнхий тасагт ажиллана.
- 14.00 цагт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд "Шинэ үзмэрийн дээжис-IY" үзэсгэлэнгийн нээлт болно.
- 12.00 цагаас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон ЗТХЯ, ЭМЯ-ны удирдлагууд Төмөр замын төв эмнэлгийн дотрын шинэ тасгийн нээлтэд оролцож, тус эмнэлгийн дурангийн мэс заслын явцтай танилцана.
- 11.30 цагаас монгол ньюс мэдээллийн төвд таван толгойн уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
- "Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах" ажлын хэсгийн тайлант хурал 14.00 цагт Шадар сайдын ажлын өрөөнд болно.
- 15.00 цагт МҮОХ-ны байранд “Саппоро 2017” Азийн өвлийн VIII наадамд оролцох Монгол улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно.
- 13.30 цагаас МҮХАҮТ-д Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган 2017" болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Канадад Үндэсний далбааны өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Афганистанд Тусгаар тогтнолын өдөр тохиож байгай юм байна.
- 1984 оны энэ өдөр Польшийн дуучин Doda мэндэлжээ.
- 2012 онд Гондурасын Comayagua хотноо байрлах нэгэн шоронд гал гарч, 360 гаруй хүн амь насаа алджээ.