
2 дугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 47 дахь өдөр бөгөөд он дуусахад 318 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 21, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2484.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.80, юань 362.00, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтаны сургалт, семинар хоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
- Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа саатуулах байрны эмч нарт "Мэдлэгээ түгээцгээе" сургалтыг 10.00-16.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Палеонтологи-геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн прокурорын газар болгох ТӨХ-ны шийдвэрийг эсэргүүцэж "Эрдэмтдийн ажлын байрыг дээрэмдэхээ зогсоо" сэдвээр мэдээлэл хийнэ.
- 16.00 цагт ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон Тэргүүлэгч гишүүдтэй уулзаж, 14-ны өдөр зохион байгуулагдсан бизнес форумын үр дүнгийн талаар санал солилцох ба арга хэмжээний үеэр талууд гурван санамж бичиг үзэглэх болно.
- 09.00-15.30 цагт ЭМЯ-ны В зааланд “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний орчин үеийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг явуулна.
- Өнөр бүл" хүүхдийн төвийн харъяа Сэргээн засах хөгжлийн төвд Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас эмчилгээний тоног төхөөрөмж гардуулан өгөх үйл ажиллагаа 16.00 цагаас эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1982 оны энэ өдөр Английн хөлбөмбөгчин бөгөөд «Ливерпүүл» болон Английн шигшээд довтлогчоор тоглодог Рики Ламберт мэндэлжээ.
- Мөн 1848 оны энэ өдөр Францын алдарт зохиолч Октав Мирбо мэндэлж байжээ.
- Өнөөдөр БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн мэндэлсэн өдөр аж. Энэхүү өдрийг Хойд Солонгосчууд "Наран гэрэлтэх өдөр" хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг байна.
- 1961 онд НАСА-гийн хөөргөсөн АНУ-ын "Explorer 9" буюу "S-56A" хиймэл дагуул хөөрчээ.
- 1985 онд Ливан улсын "Shi'a" исламын цэргийн арми болоод "Hezbollah" хэмээх улс төрийн нам үүсгэн байгуулагджээ.