
2 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 48 дахь өдөр бөгөөд он дуусахад 317 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 22, найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2484.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.80, юань 362.50, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Цагаан сар ЭКСПО 2017" үзэсгэлэнгийн нээлт 15.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын үзэсгэлэнгийн танхимд болно.
- “Хариу нэхээгүй тус-2” цусаа бэлэглэх аян 09.00 цагт Монголын Залуучуудын холбооны "Залуус" танхимд болно.
- 14.00 цагт Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт “Амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлье” иргэдэд зориулсан нээлттэй сургалт болно.
- Монголын Залуучуудын холбооны байранд Эрүүл мэндийн анхан шатны үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ.
- "Хүчирхийлэл үйлддэггүй хүчирхэг хөвгүүд" төслийн хаалтын арга хэмжээ 11.00-14.00 цагийн хооронд Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно.
- 11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, Олон нийт хариуцсан координатор Т. Мандахжаргал нарын хүмүүс Утааны эсрэг эцэг эхчүүдийн төлөөлөл хоёр удаа жагсаал хийж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариу ирээгүй талаар мэдээлэл хийнэ.
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтаны сургалт, семинар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаман дээр 09.00 цагт эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1991 оны энэ өдөр Английн дуучин, ая зохиогч, продюсер Ed Sheeran мэндэлжээ.
- Мөн 1981 оны энэ өдөр Америкийн дуучин, загвар өмсөгч, жүжигчин Paris Hilton мэндэлжээ.
- 2008 онд Косово улс Бүгд Найрамдах засаглалтай болжээ.
- 2015 онд Бүгд Найрамдах Гайти улсын Mardi Gras парадын үеэр үймээн дэгдэж, 18 хүн амь насаа алдаж, 78 хүн бэртэж гэмтжээ.
- 1978 онд Хятад-Вьетнамын дайн эхэлжээ.Тухайлбал, Нутаг дэвсгэрийн багахан маргаанаар шалтаглан Улаан Кхмерүүд 1975-1978 оны хооронд харгис хэрцгий дээрэм, дайралтуудыг хийсэн бөгөөд Вьетнам энэ бүгдийн хариу болгон Камбож дахь дэглэмийг цэргийн хүчээр сольжээ. Үүнээс үүдэн Хятад Вьетнам руу дайран, 1979 оны богино дайн өрнөжээ.
- 1933 онд Америкийн долоо хоног тутмын "Newsweek" сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэж байжээ.