Энэтхэгийн Бихар мужид орсон аадар борооны үеэр аянга бууж 17 хүний амь насыг авч одлоо. Нутгийн захиргаа амь үрэгдэгсдийн ар гэрт 100 мянган рупи (ойролцоогоор 2.1 мянган доллар) тусламж болгон олгох тухай шийдвэр гаргав.
Уг гамшигт 20 гаруй хүн түлэгдэж гэмтсэний ихэнх нь хөдөөгийн оршин суугч байсан гэнэ. Энэтхэгт хэдэн зуун хүн жил бүр аянгад ниргүүлдэг бөгөөд өнгөрсөн сард л гэхэд 26 хүн амь насаа алдсан аж.
Х.ОДОНЧИМЭГ