
2 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 51 дахь өдөр бөгөөд он дуусахад 314 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, таван шар мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2483.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.60, юань 362.00, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагуудаас хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлнэ.
- “Оюуны өмч, улсын бүртгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 09:00 цагаас Хууль сахиулахын Их сургуулийн 3 давхарын танхимд эхэлнэ.
- Чингэлтэй дүүргийн ИТХ-аас "Иргэдээ сонсъё" уулзалтыг 15.00 цагаас 2-р хорооны иргэний танхимд зохион байгуулна.
- "Цагаан сар ЭКСПО 2017" үзэсгэлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
- 1925 оны энэ өдөр сүмогийн 44 дэх ёкозүна Точинишики Киётака мэндэлж байжээ.
- 1987 оны энэ өдөр Америкийн жүжигчин Miles Teller мэндэлжээ.
- 2015 онд Швейцарийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 49 хүн шархдаж, Швейцарийн Төмөр замын холбоо үйл ажиллагаагаа зогсоожээ.
- 1998 онд АНУ-ын уран гулгагч Tara Lipinski алтан медаль хүртэж, Японы Наганогийн өвлийн олимпийн хамгийн залуу алтан медальтан болжээ.
- 1986 онд ЗХУ "Mir" сансрын хөлгийг амжилттай хөөргөжээ. Тус сансрын хөлөг нь орбитын хавтгайг 15 жил тойрч, 2001 онд эргэн ирсэн аж.