
2 дугаар сарын 21-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 52 дахь өдөр бөгөөд он дуусахад 313 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ. Харин шөнөдөө бага зэргийн тур тунадас орох гэнэ.
- Билгийн тооллын 25, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2481.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 361.30, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн ерөнхий газартай хамтран улс болон хот хоорондын тээвэрлэлт, Авто тээврийн хяналтын мэргэжилтнүүдийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар Орон нутгийн 21 аймаг, 1 салбарын автотээврийн төв, хяналтын мэргэжилтнүүдтэй онлайнаар цахим хурал хийх гэж байна.
- 10.00-17.00 цагт Чингис зочид буудлын 3-р давхарт “Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага-удирдамж” гэсэн 7 бүлэг номыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Италийн АИФО төрийн бус байгууллагууд хамтран орчуулж хэвлэснийг олон нийтэд танилцуулах уулзалт болно.
- 11.40 цагаас МУИС-ийн дугуй зааланд Дархад дууны цоморлиг номын нээлт болно.
- МУЗН-ийн төв байранд 12.00 цагаас Зудын нөхцөл байдалд буй малчдад олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд цагаан сарын өмнө тусламжаа хүргэх гэж байгаа талаар мэдээлнэ.
- "Урлагийг ойлгох нь" цуврал лекц 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн танхимд болно.
- 17.00 цагт МЗХ-ны “Залуус” танхимд "Бодол нэмье" аяны хүрээнд Ардын багш, МУГБ, Академич Ж.Дүгэр "Бодол Нэмье" сэдвийн хүрээнд лекц уншина.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын Эх хэлний өдөр тохиож байна.
- 1967 оны энэ өдөр Америкийн ойрын зайн гүйгч Лерой Баррелл мэндэлжээ.
- Мөн 1980 оны энэ өдөр Бутаны ван Жигмэдгэсэрнамжил Ванчиг мэндэлжээ.
- 1972 онд ЗХУ "Luna 20" хэмээх сансрын хөлгийг сансрын нисгэгчгүйгээр саран дээр газардуулжээ.
- 1925 онд Америкийн "The New Yorker" сэтгүүл анхны дугаараа хэвлэн гаргаж байжээ.