
2 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 53 дахь өдөр бөгөөд он дуусахад 312 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ. Харин шөнөдөө бага зэргийн тур тунадас орох гэнэ.
- Билгийн тооллын 26, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2481.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 359.80, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.30 цагт Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ болон БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийнэ.
- "Насны хишиг" олгож эхэлсэнтэй холбогдуулан ХХҮЕГ-аас хэвлэлийн бага хурал 11.00 цагт тус төвийн байранд болно.
- 10.30 цагт Эртний түүхийн 5 боть номын нээлт Иргэний танхимд болно.
- 12.00 цагт 9 хөлт цагаан тугт танхимд Дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.
- 14.30 цагт 9 хөлт цагаан тугт танхимд Элчин цол гардуулна.
- "Монгол ухаан - Модоор урлахуй" үзэсгэлэнгийн нээлт, “Монголчуудын модон эдлэлийн өв соёл” нээлттэй хэлэлцүүлэг 11.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
- УИХ дахь Ардчилсан намын бүлэг ОУВС-гийн асуудлаар өргөтгөсөн хуралдаан зарлалаа. Хуралдаан Их эзэн Чингис хаан танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Сант луис улсын Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.
- 1987 оны энэ өдөр Өмнөд Солонгосын жүжигчин эмэгтэй Хань Хюу-жү мэндэлжээ.
- 1986 оны энэ өдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн тамирчин Rajon Rondo мэндэлжээ.
- 2012 онд Аргентины Буэнос-Айрест галт тэрэг осолдож, 51 хүн нас барж, 700 гаруй хүн бэртэж гэмтжээ.