
2 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 54 дахь өдөр бөгөөд он дуусахад 311 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2476.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 360.00, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл, БОАЖЯ, Хөвсгөл, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчдийн өвөл-2017” наадмын талаар мэдээлнэ.
- Мэдээллийн технологийн үндэсний паркийн 302 тоотод 09.00-17.30 цагт "Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрхзүйн орчинг бий болгох нь" сэдэвт уулзалт семинар болно.
- "Чингисийн билиг" сургаалд үндэслэн үлгэр зохиох уралдааны шилдэг үлгэрүүдээр бүтсэн "Чингисийн билиг" сургаалт үлгэр номын нээлтийн ёслол 14.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.
- 09.00-12.00 цагийн хоороонд Хууль зүйн үндэсний хүрээлэнд "ХОХИРОГЧДОД ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Номтой нөхөрлөе” клубээс Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг нэртэй уриалга гаргаж номын хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар мэдээлнэ.
- Замын цагдаагийн албаны хурлын зааланд 10.00 цагт "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар сэтгүүлч та бүхэнд Нийслэлийн яаралтай түргэн тусламж, Нийслэлийн онцгой байдлын газар, ГССҮТөв Замын цагдаагийн албатай хамтарсан хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр хуучин ЗХУ-ын Улаан армийн өдөр тохиож байна.
- 1994 оны энэ өдөр Америкийн жүжигчин Дакота Фэннинг мэндэлжээ.
- 1983 оны энэ өдөр Английн жүжигчин Emily Blunt мэндэлжээ.
- 2012 онд АНУ Ирак руу гэнэтийн дайралт хийсний улмаас 83 хүн нас барж, 250 гаруй хүн гэмтжээ.
- 1998 онд АНУ-ын Флорида мужид хүчтэй торнадо хар салхи дэгдэж, 2600 гаруй байшин барилга нурж, 42 хүн амь насаа алджээ.