Афганистан дахь дайны тухай нууц бичиг баримтыг олны “хүртээл” болгосон Wikileaks сайтын эзэн Жулиан Ассанж эрхээ хамгаалуулахаар Шведийн хамгийн нэр хүндтэй өмгөөлөгч Лейфа Сильберскиг хөлсөлжээ.
Ж.Ассанжийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гэж тус улсын Прокурорын төв газар эрүү үүсгэсэн бөгөөд тэрбээр энэ бүхнийг ор үндэсгүй гүтгэлэг гэж мэдэгдсэн байна.