
2 дугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 55 дахь өдөр бөгөөд он дуусахад 310 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -3 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2470.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 359.10, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт олон улсын гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг 10.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
- 16.30 цагаас ЗГ-ын 4-р байр 313 тоотод Үндэсний аудитын газраас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоож олон нийтэд зарлан, мэдээлэл хийнэ.
- 12.00 цагаас Дэлхийн Банкны байранд утааны асуудлаар уулзалт зохион байгуулна.
- МҮЭ-ийн Дээд шагнал Хөдөлмөрийн хүний төлөө шагнал гардуулах ёслол 11.00 цагт МҮЭХ-ны байранд болно.
- “Хурд” хамтлаг 11.00 цагаас Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлажээ.
- 11.00 цагт, Татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал, буцаан олголт болон татварын зарим асуудлаар СЯ, ТЕГ-аас хамтарч хэвлэлийн бага хурал хийнэ.
- 10.00 цагт Монголбанк цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Тайланд улсад Үндэсний уран бүтээлч өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Мексикт Туг далбааны өдөр тохиож байна.
- 1978 оны энэ өдөр БНСУ-ын алдарт реппер, продюсер Gary мэндэлжээ.
- Мөн 1969 оны энэ өдөр БНСУ-ын алдарт жүжигчин, "Солонгон бүрхэвч", "Галан дундахь 71","Зочид буудлын эзэн" киногоороо алдаршсан Kim Seung-woo мэндэлжээ.
- 2008 онд Кубын ерөнхийлөгч асан Fidel Castro ерөнхийлөгчийн суудлаас буужээ. Тэрбээр 32 жилийн турш төр барьсан аж.