
3 дугаар сарын 2-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 61 дахь өдөр бөгөөд он дуусахад 304 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 0 хэмийн дулаан бол шөнөдөө -13 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2475.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.20, юань 360.00, вон 2.18 төгрөг байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Америкийн Техас: Техас Мексикээс тусгаар тогтносон өдөр
- Мөн Мьянмарт Тариачдын өдөр тохиож байна.
- Этиопийн Адуагийн ялалтын өдөр тохиож байгаа аж.
- 1992 онд Азербайжан, Армен, Молдав, Тажик, Туркмен, Узбек, Хасаг, Хиргис улс НҮБ-ийн гишүүн болсон.
- 1760 оны энэ өдөр Францын хувьсгалч Камиль Демулен мэндэлж байсан бол 1931 оны энэ өдөр Зөвлөлтийн 1985-1991 оны удирдагч Михаил Горбачёв мэндэлж байжээ.
- 1956 онд Морокко улс Францаас салж, тусгаар тогтнож байжээ.