
3 дугаар сарын 3-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 62 дахь өдөр бөгөөд он дуусахад 303 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 0 хэмийн дулаан бол шөнөдөө -11 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2473.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 361.00, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Театр-Цагаан сар Золголт 2017" арга хэмжээ болно.
- Холливуудын алдарт хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч Жон Уильямс-ын 85 насны ойд зориулсан, зохиогчийн албан ёсны эрхтэй дэлхийд танигдсан мэргэжлийн томоохон уран бүтээлүүд болон шилдэг киноны хөгжмүүдээс бүрдсэн "A Celebration of John Williams and Тhe Music of Star Wars" симфони гала концерт "The Corporate Hotel & Convention Centre"-ын Concert Hall-д болно.
- 11.00 цагаас Цусны төвийн шинэ байранд (2 дугаар эмнэлгийн хашаагаар ороод зүүн хойд талд) уламжлалт цусаа бэлэглэх өдөрлөг тохионо.
- МҮОНРТ-д 18.00 цагаас илчтгэгч Ц.Баатархүүгийн "Хөгжихийг хориглохгүй" лекц болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Бүгд Найрамдах Ливан улсын Багш нарын баярын өдөр юм байна. Энэхүү баярыг гуравдугаар сарын 9-нийг дуустал тэмдэглэдэг аж.
- 2015 онд Словен ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ.
- 2013 онд Карачид бөмбөг дэлбэлснээс болж 45 гаруй хүн нас барж, 180 гаруй хүн гэмтэж бэртэж байжээ.
- 2009 онд Кельн хотын 14 дүгээр зууны үед баригдсан “Хотын түүхэн архив” барилга нуржээ.