
Итгэл сэтгэлийн гүүр сангийн хамт олон болон хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг гэртээ байрлуулан асардаг Сарнай бүсгүйтэй хамтран өнөөдөр буюу шинийн 5-ны Дашнямтай сайн өдрийн морин цагт "Сарнай Хүүхдийн Төв" байгуулахаар зориг шулуудаж шавыг нь тавилаа.
Итгэл сэтгэл гүүр сангийнхан сарын өмнө өөрийн 6 болон хүнд нөхцөлд амьдардаг 9 хүүхдийг сайн дураар гэртээ байрлуулан асарч хүмүүжүүлдэг Сарнай бүсгүйн талаар анх цахим ертөнцөөр цацаж байсан билээ. Энэ мэдээлэл гарсанаас хойшхи хугацаанд эднийхийг зорьж хандив тусламж үзүүлсэн иргэдийн тоо 500 хүрч мөн олон тооны хүн мөнгөн хандив өргөж дэмжсэн юм. Итгэл сэтгэлийн гүүр сангийнхан иргэдээс ирсэн мөнгөн хандиваар 6 ханатай гэр авч бэлэглэсэн энэхүү төвийн хүүхэд багачуудад том бэлэг барьсан.
Энэхүү буянтай сайхан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн залуус тус бүр нэг тоосго авчирч бэлэглэсэн бөгөөд энэхүү ажлыг дэмжин хамтран ажиллах хүсэлтэй байгууллага аж ахуйн нэгж , иргэд Итгэл сэтгэлийн гүүр сангийн хамт олонтой холбогдон оролцох боломжтой.
Энэхүү хүүхдийн төв бий болсноор маш олон хүүхдийн ирээдүй өнгөтөөр гэрэлтэж амьдралын зам нь шулуун дардан явах үүд хаалгыг нээж өгөхөд чухал дэм болно гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна. Шинийн билигт сайн өдрүүдэд ирээдүйн бяцхан үрсүүддээ хэрэгтэй зүйлд нь буян хураагаарай.
Зохион байгуулагч: Итгэл сэтгэлийн гүүр сан
Хандивын данс: Хаан банк 5079124225 Итгэл сэтгэлийн гүүр сан
Холбоо барих утас: 88197878, 90297878
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.


