
3 дугаар сарын 6-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 65 дахь өдөр бөгөөд он дуусахад 300 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -11 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 9, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2471.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 359.70, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурал 09.00 цагаас МҮЭСТО-нд болно.
- Бүгд Найрамдах Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн төлөөлөгчид 03-р сарын 05-11-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ажлын айлчлал хийнэ.
- Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ойн арга хэмжээ 11.00 цагт Чингис зочид буудлын 5 давхарт "Тэмүүжин" танхимд болно.
- 11.00 цагаас Баасан гаригт Баянзүрх дүүрэгт болсон үйл явдалтай холбоотойгоор Ардчилсан намаас хэвлэлийн хурал хийнэ.
- "Тэнгэрийн нэгэн Од" сангаас жил болгон зохион байгуулдаг хүмүүнлэгийн ажлын нэг болох "Түлэнхийн төвд" туслах зорилготой Paint Nite 18.00 цагаас болно.
- 14.30 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойг угтаж Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сантай хамтран Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд албан ёсны нээлтийн ажиллагаагаа зохион байгуулах гэж байна.
- 11.00 цагт Спортын төв ордны нэг давхарын хурлын өрөөнд Э.Содномпилжээ өөрийн багш болон холбооны удирдлагуудтайгаа оролцсон тэмцээнийхээ талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1957 онд Гана улс Тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байжээ.
- Конго улсад онгоц осолдож, 6 хүний амийг авч оджээ.
- 1974 онд АНУ-ын “People” амралтын сэтгүүл анхныхаа дугаарыг гаргаж байжээ.
- 1994 онд Английн хөлбөмбөгчин Nathan Redmond мэндэлжээ.
- 1899 онд Bayer "Аспирин"-ыг зах зээлд гаргаж иржээ.
- 1902 онд хөлбөмбөгийн алдарт "Real Madrid C.F." клуб нээгджээ.