
3 дугаар сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 66 дахь өдөр бөгөөд он дуусахад 299 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -4 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2470.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 359.80, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гээс улс төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хоёр эмэгтэй манлайлагчийн амжилтын түүхийг Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй идэвхтэй залуу үеийнхэнтэй хуваалцах гэж байна. Туушин Бест Вестерн зочид буудлын 4 давхарт 14.00-16.00 цагт болно.
- 10.00 цагаас Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээг зохион байгуулна.
- Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас "Нэг зорилго-Нэг дуу хоолой" урианд дор эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, бүлгүүдийн мэдээллийн зах нээлттэй өдөрлөгийг Блю Скай зочид буудлын Топаз (3 давхарт) танхимд зохион байгуулна.
- 11.00 цагт Захиргааны хэргийн шүүх дээр "ноён уулын" шүүх хурал болно.
- “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээ 11.00 цагт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын концертын их танхимд зохион байгуулагдагдана.
- “LADY ENTREPRENEUR - 2016” шагнал гардуулал ёслолын ажиллагаа 18.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд болно.
- Насны авшиг, засал ном хурах, Өндөр гэгээний дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаарх хэвлэлийн бага хурал МБШТөв Гандэнтэгчэнлин хийдийн хурлын танхимд 11.00 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- “Ах дүү хоёр”, “Боловсон эрчүүд” зэрэг киногоороо алдаршсан БНСУ-ын алдарт жүжигчин Jang Dong gun 1972 оны энэ өдөр мэндэлжээ.
- 2014 онд Оросын Сочид 2014 оны өвлийн паралимпийн нээлтийн ажиллагаа болжээ.
- 1985 онд “We are the world” дуу цацагджээ.
- 1989 онд АНУ болон Их Британи дипломат харилцаагаа тасалжээ.