Өрнөдийн ертөнцөд нэр хүнд муутай дэлхийн улс, удирдагч олон байдаг. Өрнөдийнхөн тэдгээр орноос бусад улс оронтой тогтоосон харилцаа, удирдагчдынх нь бусад улс орон хийсэн айлчлалд нэн шүүмжлэлтэй ханддаг. Өрнө дахиныхан тэднийг дайснаа гэж үзэж, муу муух
БНАСАУ, Венесуэл хоёр Өрнөдийн хувьд хар дансанд орсон улс гэж хэлж болно. Тэгвэл өчигдөрхөн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир Хятадад айлчлалаар ирсэн бол Венесуэлийн удирдагч Гаванад Кубын удирдагч Фидель болон Раул Кастротой уулзсан тухай мэдээ тархлаа. БНАСАУ-ын удирдагчийн хувийн галт тэрэг пүрэв гаригийн өглөөгүүр манай урд хөршийн хилийг нэвтэрсэн бололтой.
нэ тухай БНСУ-ын “Йонхап” агентлаг уламжлав. Ким Чен Ирийн энэ удаагийн айлчлалын зорилгын талаар тодорхой мэдээлэл алга. Хятадын Гадаад хэргийн яам ч Умард Солонгосын удирдагчийн айлчлалын талаар одоогоор тайлбар хийгээгүй байна. Ким Чен Ир он гарсаар Хятадад хоёр дахь удаагаа айлчилж буй нь энэ. БНАСАУын тэргүүн өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзсан юм. Ким Чен Ирийг түүнийг залгамжлах магадлал хамгийн их, бага хүү Ким Чен Ун дагалдан явж буй тухай БНСУ-ын засаг захиргааны эх сурвалжийг үндэслэн Сөүлийн мэдээллийн “Уай-ти-эн” телевиз уламжиллаа.
Тэгвэл Венесуэлийн Ерөнхийл өгч Уго Чавес Ким Чен Ир Хятадыг зорин мордохоос нэг өдрийн өмнө Кубын нийслэлд
хөл тавьж Фидель болон Раул Кастротой уулзсан тухай орон нутгийн албан ёсны эх сурвалж мэдээлжээ. Венесуэлийн удирдагчийн зарлаагүй айлчлал Кубад хэдхэн цаг үргэлжилсэн байна. “Кубадебатеу интернэт порталд мэдээлснээс үзвэл У.Чавес Гаванад ирсэн даруйдаа Фидельтэй уулзахаар хөдөлжээ. Таван цаг хэртэй үргэлжилсэн “сэтгэл хөдлөм, ах дүү мэт” уулзалтын явцад Кубын хувьсгалын удирдагч Латин Америкийн найрамдалт орны Ерөнхийлөгчтэй дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, “ хүн төрөлхтний дээгүүр нүүгэлтэж буй цөмийн дайны ноцтой аюул занал”-д онцгой анхаарчээ.
Манай гаригийн хүн амын хувьд “урьдчилан хэлэх аргагүй муу үр дагавартай” мөргөлдөөнийг таслан зогсоох үйлсэд Кастро “ гарамгай үүрэг” гүйцэтгэж байгааг У.Чавес онцлон тэмдэглээд Кубын хувьсгалын удирдагчийн бие гайхмаар сайн байгаад баярлаж байгаагаа илэрхийлжээ. У.Чавес мөн Кубын сайд нарын зөвлөлийн дарга, Төрийн зөвлөлийн тэргүүн Раул Кастротой Каракас, Гаваны хоорондын “улс төр, эдийн засгийн үлгэр жишээ харилцааг хөгжүүлэх” талаар ярилцжээ.
Б.БУЯНЦОГ