
3 дугаар сарын 8-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 67 дахь өдөр бөгөөд он дуусахад 298 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 0 хэмийн дулаан бол шөнөдөө -14 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 11, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 358.70, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 13.00 цагаас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Эмэгтэйчүүдийн эрх ба жендэрийн тэгш байдал" өдөрлөгийг Наран Молл их дэлгүүрийн эвент халл танхимд зохион байгуулна.
- Энхтайвны гүүрэн дээр 12.00-13.00 цагийн хооронд “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал болно.
- Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "ДАВАН ТУУЛАГЧДЫН ДУУ ХООЛОЙ" баримтат фото зургийн үзэсгэлэн болно.
- GUYS хамтлагийн "Зүрх Уучил" тоглолт Крокус эвэнт халлд болно
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2014 онд Малайзын Куала-Лумпураас Хятадын Бээжинг зорьж, 239 хүн тээн шөнөөр хөдөлсөн Боинг-777 загварын нисэх онгоц Хятадын өмнөд тэнгис дээгүүр нисч яваад ор сураггүй алга болж байжээ.
- 2004 онд Иракийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр шинэ Үндсэн хуулийг баталж байжээ.
- 1979 онд Филипп улс анх удаа компакт дискийг олон нийтэд танилцуулжээ.
- 1978 онд радиогийн анхны цуврал нэвтрүүлэг болох "The Hitchhiker`s Guide to the Galaxy"-гийн анхны анги цацагдаж байжээ.
- 1974 онд Францын Парис хотноо тус улсын хамгийн том нисэх онгоцны буудал болох “Charles de Gaulle Airport ” нээгджээ.
- 1957 онд Ганна улс НҮБ-д нэгджээ.
- 1957 онд Египет улс Сэуцийн сувгийг дахин сэргээжээ.