Иракийн хэд хэдэн хотод ойролцоогоор 14 машин нэгэн зэрэг дэлбэрч 60 гаруй хүн амиа алдаж, 280 хүн шархаджээ. Багдад, Басра, Кут зэрэг хотын цагдаагийн хэлтэс, цэргийн хуарангуудын ойролцоо уг дэлбэрэлтүүд болсон байна.
Тусгай албаныхан алан хядагчдын үйл ажиллагаа ийнхүү идэвхжсэнийг АНУ-ын цэргүүд Иракаас гарсантай холбож тайлбарлалаа. Одоогийн байдлаар 50 мянган америк Иракийн цагдаа, цэргийн ажилтнуудыг байлдааны арга барилд сурган дасгалжуулахаар үлдсэн нь “эх орончдод” таалагдаагүй бололтой.
Харин Иракийн газар нутаг дахь аюулгүй байдлыг тус улсын хүчний байгууллагууд бие даан хариуцаж чадна гэж Америкийн тал үзэж байна.
Х.ОДОНЧИМЭГ