Энхийн нэрт зүтгэлтэн, Нобелийн энх тайвны шагналт гэгээн Терезагийн мэндэлсний 100 жилийн ойг католик шашинтнууд тэмдэглэж байна.
Ромын Пап лам Бенедикт XVI Терезагийн дурсгалд зориулж мөргөл үйлдсэн бөгөөд арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг үл хамааран хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан энэ хүнийг дэлхийн олон оронд хүндэтгэн дурсаж байна.
Гэгээн Тереза 1940-өөд оноос энхийн үйлст өөрийгөө зориулж, өвчинд нэрвэгдсэн, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүнд тусалж, эмнэлэг, сургууль байгуулахад хүчин зүтгэж байжээ.