
3 дугаар сарын 9-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 68 дахь өдөр бөгөөд он дуусахад 297 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +3 хэмийн дулаан бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2467.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 358.70, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Coursera.org платформ дээр явагдаж буй Сэтгүүл зүйн Англи хэлний сургалт 17.30 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын номын сангийн 2 давхарт Education USA Mongolia төв дээр явагдана.
- Реалполитик судлаач, санхүүч-эдийн засагч Д.Болор (Х.Болорболд)-ын шинэ цуврал номын нээлтийн ажиллагаа “Аз Хур” номын их дэлгүүрт 15.00 цагт зохион байгуулагдах гэж байна.
- Зэвсэгт хүчний 96 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг угтаж "Одонгоо зүүцгээ" хүндэтгэлийн арга хэмжээ 13.00 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-т зохион байгуулагдана.
- 11.40 цагт ХХЕГ-ын байранд Монгол Улсын Хилийн тухай хуулийн эх хувийг гардуулах хүндэтгэлийн ёслол болно.
- Дэлхийн тусгай олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах, Монгол Улсын төрийн далбааг гардуулах ёслол 12.00 цагт Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1934 оны энэ өдөр ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин мэндэлжээ.
- Өнөөдөр Бүгд Найрамдах Ливан улсын Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 2015 онд Аргентинд хоёр нисдэг тэрэг мөргөлдөж 10 хүний амийг авч оджээ.
- 1959 онд Барби хүүхэлдэйн тоглоом анх Нью-Йорк хотод худалдаалагдаж эхэлжээ.
- 2011 онд НАСА-гийн Ov-103 сансрын пуужин эцсийн буултаа хийжээ.