
3 дугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 69 дахь өдөр бөгөөд он дуусахад 296 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -1 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 13, таван шар мэнгэтэй улаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2463.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 356.00, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ШӨХТГ Төрийн ордоны "Б" танхимд 09.00 цагаас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чигхандлага сэдэвт Зөвлөлдөх уулзалт хийнэ.
- 10.00 цагт Хатан туул театрт БСШУС-ын Сайд ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцана.
- 11.00 цагаас Монгол ньюс дээр насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн бага хурал болно.
- 15.00 цагаас Тусгаар тогтнолын ойд зориулсан Математикийн Улсын 4-р олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ажиллагаа Олонлог академийн байранд /үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард/ болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Эрдэнэтийн 51 хувийг шалгуулах, хувьчлалыг ард түмний санал асуулга авах “Олон нийтийн 11-11 төв” нээгдсэн талаар мэдээлнэ.
- 14.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа АТБӨЯХ-ийн татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон талаар нийслэлийн Татварын газар, ЗЦА-аас мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн бөөр хамгаалах өдөр тохиож байна.
- 1957 оны энэ өдөр Алан хядагч бүлгийн толгойлогч Осама Бин Ладен мэндэлж байжээ.
- 1876 онд Александр Грэхэм Белл анхны харилцуур утсыг амжилттай бүтээж чадсан.
- 2006 онд 2005 оны наймдугаар сард хөөрсөн Ангариг гарагийн хайгуулын орбитор Ангариг гаригт газарджээ.