
3 дугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 69 дахь өдөр бөгөөд он дуусахад 296 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2463.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 356.80, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
1871 оны энэ өдөр Богд хаант Монгол улсын цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэн мэндэлжээ.
-
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас олгож буй өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын 3.500 малчин өрхөд нийт 700.000 ам.долларын өртөг бүхий малын сувиллын багцын тусламжийн цувааг 10.00 цагаас 22-ын товчооноос аймгууд руу үдэн гаргана.
- Шангри-Лад ЭМЯ, НЭМҮТ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
Өнөөдөр Тайланд Улсын Зааны эрхийг хамгаалах үндэсний өдөр тохиож байна. Тус улсад заан нь үндэсний бэлгэ тэмдэг бөгөөд энэхүү өдрийг 1963 оноос хойш тэмдэглэж иржээ.
-
1874 оны энэ өдөр Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч Эллери Кларк мэндэлжээ.
-
1938 оны энэ өдөр Япон улсын сүмоч, 49-р ёкозүна Точиноүми Терүёши мэндэлж байжээ.
-
Харин 1965 оны энэ өдөр Итали улсын статиктикч, нийгэм судлаач Коррадо Жини таалал төгсчээ.
-
2003 онд АНУ-ын "Nature" экологийн сэтгүүл Итали улсын "Roccamonfina" галт уулын орчимд 350.000 жилийн настай хүний хөлийн мөр олдсон хэмээн мэдээлж байжээ.
-
2013 онд Ромын Католик сүмийн 266 дахь пап лам Francis сонгогджээ.