
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэх зорилготой "Монгол хүн" аян зохион байгуулагдаж буй. Тэгвэл тус аяны анхдугаар зөвлөгөөн маргааш буюу энэ сарын 14-нд болох гэж байна. Тус зөвлөгөөнд Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран “Монгол хүн” аяныг зохион байгуулах бөгөөд аянд төрийн өмчийн 131 сургууль, 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 94 сургууль 407 цэцэрлэг, насан туршийн боловсролын 8 төв хамрагдана.