
3 дугаар сарын 14-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 73 дахь өдөр бөгөөд он дуусахад 292 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2457.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 357.00, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Ард түмний онц түр зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 15.30 цагаас гурван аавд их ханатай гэр хүлээлгэн өгнө. Монгол цэргийн баярыг угтсан “Тэнгэрлэг аав” тоглолтын орлогоос өрх толгойлсон гурван аавд гэр гардуулж өгнө.
- Эрүүл мэндийн яамны сургалт мэдээллийн төвд 11.00-13.00 цагийн хооронд фокус судалгааны төвөөс семинар хийх юм байна.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: ХБНГУ-аас Монгол Улсад хийж буй дээд хэмжээний айлчлалтай уялдуулан “Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулган”-ыг зохион байгуулах тухай УИХ-ийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга болон Монгол Германы гүүрээс мэдээлэл хийнэ.
- Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны хоёрдугаар сарын байдлаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагаас ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.
- 09.00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын Удирдах ажилтны зөвлөгөөн Стандарт, хэмжил зүйн газарт болох гэж байна. Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх оролцох юм.
- 10.00 цагаас хотын дарга нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "Мишээл экспо" дахь салбарт иргэдтэй уулзана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- АНУ Швейцарийн онолын физикч Альберт Эйнштейн 1879 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- 2007 онд Дэлхийн математикийн өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ.
- 1931 онд Энэтхэгийн анхны харилцан яриатай кино болох "Alam Ara" цацагджээ.
- 1965 оны энэ өдөр Энэтхэгийн алдарт жүжигчин, "Гурван тэнэг", "Гажини" зэрэг киногоороо Монголд алдаршсан жүжигчин Aamir Khan мэндэлжээ.
- Өнөөдөр БНСУ болон Япон улсад "Цагаан өдөр" буюу эрчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг өдөр тохиож байгаа юм байна.