
3 дугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 75 дахь өдөр бөгөөд он дуусахад 290 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2457.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 355.50, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас "Хүний эрх шударга ёс хөгжлийн төв" НҮТББ-с Төрийн жинхэнэ албан хаагчдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалт эхэлнэ.
- Нийслэлд анх удаа “Нийслэлийн залуучууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гэж байна. Тус бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг 11.00-16.00 цагт Нийслэлийн иргэний танхимд болно.
- Монголын Ноос ноолуурын холбоо, ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб хамтран Монгол улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын оролцоотой зохион байгуулах анхны "Fashion show" арга хэмжээ 16.00 цагаас "Туушин"-д болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас БСШУЯ, РЦНК, ОХУ-ын ЭСЯ-наас хамтран зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн ЭКСПО 2017”-ын талаарх мэдээллийг сонирхоорой.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1928 оны энэ өдөр сүмогийн 45 дахь ёкозүна Ваканохана Канжи мэндэлжээ.
- 1968 онд Женерал Моторс компани 100 сая дахь машинаа үйлдвэрлэсэн.
- 1989 онд Египетийн пирамидаас 4.400 жилийн настай мумми олдож байжээ.
- 2005 онд Израйл улс Иерихог Палистенд албан ёсоор өгчээ.
- 1986 оны энэ өдөр АНУ-ын сагсан бөмбөгийн үндэсний лигийн алдарт тамирчин T. J. Jordan мэндэлжээ.